ТОГТМОЛ УСАНД ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

received_871825003747993.jpeg

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, салбарын бүлгийн дарга, эмнэлгийн зааварлагч, жолооч, аврагч болон Гал түймэр унтраах, аврах ангиудын аврагч, гал сөнөөгчдийг уснаас эрэн хайх, аврах ажиллагааны үед осолдсон хүн, мал, машин техникийг аврах дадлага эзэмшүүлж, мэргэжлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлж албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Тогтмол усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль” 2021 оны 07 дугаар сарын 27-31-ний өдөр хүртэл 5 хоногийн хугацаатай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Гүн нуур”-т зохион байгуулагдлаа. Сургалтад Онцгой байдлын газрын Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36, Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Эрэн хайх, аврах анги, салбарын нийт 43 алба хаагч оролцож, анхан болон мэргэшсэн шатны гэж 2 ангилан явууллаа. Анхан шатны дадлага сургууль явуулахын өмнө оролцож байгаа бүрэлдэхүүнд онолын хичээлийг зааж мэдлэгийг бататгасны дараа усанд сэлж сургах, өөрийгөө болон бусад аврагч нарыг аврах, живж байгаа иргэнийг аюулгүй газар оронд шуурхай авааргүй зөөх дадлага хийлгэлээ. Мөн мэргэшсэн шатны дадлага сургуулийг зохион байгуулах үеэр аврагч усчин усны гүнд өвлийн өмсгөлтэйгээр ээлжээр шумбаж, усны гүнд байгаа эд зүйлсийг авч гарч ирэх, бэхэлгээ хийх, аврах олсоор дохио өгөх, бусад аврагч нар усанд шумбаж байгаа аврагч нарын аюулгүй ажиллагааг хангахын тулд аврах олсоор өгсөн дохиог хэрхэн хүлээн авч хариу үйлдэл хийх зэрэг сургалт дадлагыг явууллаа.

scroll to top