ТАКТИКИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

FB_IMG_1627710543702-1.jpg

Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн бие бүрэлдэхүүн “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-ийн Сүхбаатар салбартай хамтарсан гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа. Тус байгууллагын ажилтан, алба хаагчдад онлайн хэлбэрээр “Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл”, “Мэргэжлийн ангийн дүрэм” сэдвээр 1 цагийн хугацаатай танхимын сургалтыг явууллаа. Тактикийн сургалтаар тус байгууллагын 1 давхрын иргэдэд үйлчлэх танхимын хэсэгт гал түймэр гарсан дуудлагаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн бүрэлдэхүүн хүрэлцэн ирж, шуурхай ажиллан галыг унтраах, мөн 2 давхарт утаанд боогдсон 1 иргэнийг аврах ажиллагаа явуулж анхны тусламж үзүүлэх зэрэг 1 цагийн хугацаатай дадлага сургалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн тус байгууллагын ажилтан, албан хаагчид онолын мэдлэгээ бататган гал унтраагуураар галыг унтраах дадлага хийлээ. Тус сургалтад нийт 45 ажилтан, алба хаагчид хамрагдаж оролцлоо.

scroll to top