ТОГТМОЛ УСАНД ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

FB_IMG_1627456821795.jpg

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, салбарын бүлгийн дарга, эмнэлгийн зааварлагч, жолооч, аврагч болон Гал түймэр унтраах, аврах ангиудын аврагч, гал сөнөөгчдийг уснаас эрэн хайх, аврах ажиллагааны үед осолдсон хүн, мал, машин техникийг аврах дадлага эзэмшүүлж, мэргэжлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлж албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Тогтмол усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль” 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна. Сургалтад Онцгой байдлын газрын Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36, Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Эрэн хайх, аврах анги, салбарын нийт 43 алба хаагч оролцож байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Гүн нуур”-т 2 дахь өдрөө явагдаж байна.
Сургалтын үйл ажиллагаанд Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Галбадрах үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Сургалт 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 5 хоногийн хугацатаатай зохион байгуулагдах юм.

scroll to top