МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

FB_IMG_1626961945038-1.jpg

“Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх” сэдэвт сургалт Онцгой байдлын газрын “Соёмбо” танхимд, мөн Гал түймэр унтраах, аврах ангийн механик жолооч, нярав, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин нарын хууль эрх зүй, дүрмийн мэдлэг, бичиг баримтын хөтлөлт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, автомашин, техник, амьсгалын бие даасан төхөөрөмж, багаж хэрэгслийн ашиглалтыг сайжруулах, засварлах, техник үйлчилгээ хийх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах талаар сургалт, дадлага “Аврагч мазаалай” сургалтын танхимд
2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус тус зохион байгуулагдлаа.


Сургалтад Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36, Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн салааны захирагч, Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга нарын нийт 15 алба хаагч, мөн механик жолооч, нярав, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин нарын нийт 8 алба хаагч оролцлоо. Мөн энэ үеэр
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдад цол олголоо.
Хошууч цолоор:
Онцгой байдлын газрын хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Ч.Батболд, мөн газрын ахлах нягтлан бодогч, А.Уянга,
Ахлах дэслэгч цолоор:
Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Б.Амартүвшин нарт цол олголоо.

scroll to top