МЕХАНИК ЖОЛООЧ, НЯРАВ, АМЬСГАЛЫН БИЕ ДААСАН ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАРЧИН НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

FB_IMG_1626942309422.jpg

Гал түймэр унтраах, аврах ангийн механик жолооч, нярав, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин нарын хууль эрх зүй, дүрмийн мэдлэг, бичиг баримтын хөтлөлт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, автомашин, техник, амьсгалын бие даасан төхөөрөмж, багаж хэрэгслийн ашиглалтыг сайжруулах, засварлах, техник үйлчилгээ хийх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах талаар сургалт, дадлага 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Онцгой байдлын газрын “Аврагч мазаалай” сургалтын танхимд зохион байгуулагдаж байна.
Сургалтад Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36, Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн механик жолооч, нярав, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин нарын нийт 8 алба хаагч оролцож байна. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ сургалтыг явуулж байна.

scroll to top