МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

FB_IMG_1626927903820.jpg

“Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх” сэдэвт сургалт өнөөдөр Онцгой байдлын газрын “Соёмбо” танхимд эхэллээ. Сургалтыг нээж Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Галбадрах үг хэллээ. Сургалтад Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36, Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн салааны захирагч, Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга нарын нийт 15 алба хаагч оролцож байна.

scroll to top