⚠️‼️ИХЭНХ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО⚠️‼️

FB_IMG_1698927656875.jpg

👉 Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн ирүүлсэн мэдээгээр шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө ихэнх сумдын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -5…- 10 градус хүйтэн, өдөртөө -2 хүйтнээс…. +3 градус дулаан байна.
👉 СҮХБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө -1 хүйтнээс …+1 градус дулаан байна.

👉2023 оны 11 дүгээр сарын 4-нөөс 11 дүгээр сарын 8-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
👉 4, 7-нд ихэнх сумдын нутгаар цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -9…-14 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.
👉Иймд:
👉Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
👉Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
👉Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

scroll to top