Тус газар нь Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018, Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын хүрээнд “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран 34 алба хаагчийг ХАБЭА-н мэргэшүүлэх сургалтад хамруулж байна.

Энэ үеэр тус газрын нийт бие бүрэлдэхүүнийг чадавхжуулах зорилгоор 4 цагийн ХАБЭА-н анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

