СУРАГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАВ

FB_IMG_1698236994949.jpg

      

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сурган дадлагажуулах зорилгоор Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 4, 6, 7 дугаар ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.


Тус сургалтыг Онцгой байдлын газрын “Аврагч Мазаалай” сургалтын танхимд явуулав.


Сургалтын үеэр хүүхдүүд гал түймэр унтраах үндсэн албаны автомашинтай танилцав.


Сургалтаар гал сөнөөгч мэргэжлийн талаар ярьж, ажлын онцлогийг таниулж, гал түймрийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах зэрэг дадлуудыг олголоо.

scroll to top