ДЗМОУБ-ын Сэлэнгэ нутгийн хөтөлбөртэй хамтран Сүхбаатар сумын 2, 4 дүгээр цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдэд сургалт зохион байгуулав.



Тус сургалтыг Онцгой байдлын газрын “Аврагч Мазаалай” сургалтын танхимд явуулав.


Сургалтын үеэр хүүхдүүд гал түймэр унтраах үндсэн албаны автомашинтай танилцав.


Сургалтаар гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, гал гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, хаана хандах, аюулгүй замаар гэрээс гарах, 101 тусгай дугаарын утас руу хэзээ, хэрхэн залгаж болох, гал сөнөөгч мэргэжлийн талаар ярьж, ажлын онцлогийг таниулж, гал түймрийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах зэрэг дадлуудыг олголоо.

