Ерөнхий боловсролын спортын сургуулийн 3-12 дугаар ангийн сурагчид Онцгой байдлын газрын “Аврагч Мазаалай” сургалтын танхимд сургалтад хамрагдлаа.



Энэ үеэр гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэлтэй танилцлаа.



Тус сургалтыг аймгийн Улаан загалмайн хороотой хамтран гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх зорилгоор зохион байгууллаа.