Онцгой байдлын газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын газрын Баянгол сум Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги Эрүүл мэндийн төвтэй хамтран гал унтраах тактикийн сургууль зохион байгууллаа.


Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, гал түймэр, гэнэтийн ослын үед ажилтан, алба хаагчид, аврагч, гал сөнөөгчдийн харилцан ажиллагааг хангах, болзошгүй гамшиг тохиолдсон үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллах зорилгоор тус сургууль явагдлаа.

Тус байгууллагын ажилчдад “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Гал унтраагуурыг ашиглах заавар” зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, заавар зөвлөмж өглөө.
