Мандал, Ерөө сумдын болон Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас цэвэрлэгээ хийж буй мод бэлтгэл, боловсруулалтын аж ахуйн нэгжийн захирал, ойн инженер, уулын мастер, мод тээврийн жолооч нарын “Ойн мэргэжлийн байгууллагын зөвлөгөөн” Түнхэл тосгонд зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөнд Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсээс “Галын аюулгүй байдал”, “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах” сэдвээр сургалт зохион байгуулж, ой хээрийн түймэр унтраах багаж, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалган, заавар, зөвлөмж өгч ажиллалаа.


