Монгол Улсын Зэвсэгт хүчний 102 жил, Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн түүхт 90 жилийн ойн нэрэмжит спортын тэмцээн энэ сарын 11-12-ны өдрүүдэд Сүхбаатар суманд зохион байгуулагдлаа.
Тус тэмцээн Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн 2 төрлөөр 150 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Онцгой байдлын газрын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид сагсан бөмбөгийн төрөлд тус тус алтан медаль, гар бөмбөгийн төрөлд эмэгтэй баг тамирчид хүрэл медаль хүртлээ.