ХОРИГЛОХ ТЭМДЭГ БАЙРШУУЛАВ

FB_IMG_1677640873149.jpg

Онцгой байдлын газрын даргын баталсан “Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид Мандал сумын нутаг дэвсгэрээр урсан өнгөрөх Хараа голын мөсний зузаанд хэмжилт хийх зорилгоор өрөмдлөг хийж, даацыг тодорхойлон аюулгүйн зайг тогтоож, сэрэмжлүүлэг бүхий самбарыг байршуулан ажиллалаа.


Иймд иргэд та бүхэн цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

   
scroll to top