Спортын тэмцээнд 120 гаруй тамирчин оролцож байна

DSC4409.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын хооронд зохион байгуулж буй спортын тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын дарга нар оролцсон юм.

Тэмцээнд Шадар сайдын ажлын алба, СХЗГ, ОБЕГ, МХЕГ, Чөлөөт бүс, ШӨХТГ-ын нийт 120 гаруй баг тамирчид оролцож байгаа бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, билльяард, дартс, шатар гэсэн төрлүүдээр аваргуудаа шалгаруулна.

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хороонд зохион байгуулагдаж буй тус тэмцээн гар бөмбөгийн тэмцээнээр үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top