“САР ШИНЭ-2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА

IMG-fbee9cc3a2bdd2ac4826bc9c28976740-V.jpg

Галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, аймгийн хэмжээнд гарч буй гал түймрийн тоо хохирлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар үзлэг шалгалт зохион байгуулж, цахилгаан, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлын стандарт, норм, нормативыг мөрдүүлэх, галын аюулгүй ажиллагааны зааварчилгааг таниулах, олон нийтэд өргөн хүрээтэй сурталчлах зорилгоор ДСЦТС ХК-тай хамтран “Сар шинэ-2023” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.


Тус нэгдсэн арга хэмжээний хүрээнд ДСЦТС ХК-ийн Сүхбаатар салбарын 15 ажилтан, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн 35 алба хаагч Сүхбаатар сумын гэр хорооллын айл, өрхүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, иргэдэд ухуулга, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

    
scroll to top