СУРГАЛТАД 90 ГАРУЙ АЛБА ХААГЧ ХАМРАГДАВ

IMG-8f3f36b71ad50ea72e27fbd1e83c21d0-V.jpg

Аймгийн Онцгой комиссын даргын баталсан хуваарийн дагуу Хилийн 0101 дүгээр анги, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК, Монголын цахилгаан холбоо ХК, Монгол шуудан, Мобиком Сэлэнгэ салбарын нийт 90 гаруй ажилтан, алба хаагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа.


Тус сургалтыг Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ нутгийн хөтөлбөртэй хамтран “Газар хөдлөлт”, “Анхны тусламж” сэдвүүдээр сургалт дадлагыг явуулав.


Мөн сургалтын сэдвийн хүрээнд асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, түрүүлсэн ажилтан, алба хаагчдад “Мазаалай” хөлөгт тоглоом, анхны тусламжийн номыг гардуулав.

      
scroll to top