ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАВ

FB_IMG_1668505011353-1.jpg

Онцгой байдлын газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын газрын Баянгол сум Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Сод Монгол групп ХХК-ийн Баянгол салбартай хамтран өнөөдөр гал унтраах тактикийн сургууль зохион байгууллаа.


Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, гал түймэр, гэнэтийн ослын үед ажилтан, алба хаагчид, аврагч, гал сөнөөгчдийн харилцан ажиллагааг хангах, болзошгүй гамшиг тохиолдсон үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллах зорилгоор тус сургууль явагдлаа.


Тус байгууллагын ажилчдад “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ”,”Эмнэлгийн анхны тусламж”, “Гал унтраагуурыг ашиглах заавар” зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, заавар зөвлөмж өглөө.

      
scroll to top