НЭГДСЭН ДҮН ТАНИЛЦУУЛЖ, ИРЭХ ОНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТОО ТОДОРХОЙЛЛОО

IMG-1a1141a9474dd2c4995e893e72e2bd61-V.jpg

Онцгой байдлын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр баталсан “Дотоод хяналт, шалгалт зохион байгуулах тухай” А/63 дугаар тушаалын дагуу тус газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Г.Батсүхээр ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 1-13-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын харьяа хэлтэс, анги, салбар нэгжийн үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгууллаа.
Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн алба хаагчдын хувийн бэлтгэл, ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлага, удирдлагын бичиг баримт хөтлөлт, гал түймэр унтраах үндсэн болон шуурхай албаны автомашинуудын техник хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээ, амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт зэрэг бэлтгэл бэлэн байдлыг шалган, заавар зөвлөмж өгч ажиллав.


Өнөөдөр бие бүрэлдэхүүний нэгдсэн шуурхай хуралдаанаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах тус хяналт шалгалтын тайлан, дүн мэдээг танилцуулж, ололт амжилтыг тодотгож, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид дотоод үйл ажиллагааг хууль дүрэм, ажлын байрны тодорхойлтод заагдсан чиг үүргийн дагуу хэрэгжүүлэх талаар үүрэг чиглэл өгч, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө бие бүрэлдэхүүний сургалт, мэргэжил арга зүй, ёс зүй, сахилга хариуцлага, дотоод үйл ажиллагааг сайжруулах олон төрлийн үйл ажиллагааг төлөвлөж, тусгахаа танилцуулж, нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэв.

     
scroll to top