БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАН, ЗААВАР ЗӨВЛӨМЖ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

IMG-eb6706ab0be4a24fd2aacbaa4322979e-V.jpg

Төрийн бодлого шийдвэр, хууль тогтоомж, байгууллагын 2022 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөө, дэвшүүлсэн зорилтыг хангах чиглэлээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажил үйлчилгээ, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, үр нөлөө бүтээмжийг дээшлүүлэх, үр дүнг үнэлэх зорилгоор Онцгой байдлын газрын даргын тушаалаар тус газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Г.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг Онцгой байдлын газрын Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36, Эрэн хайх, аврах ангид ажиллаж байна.


Ажлын хэсгийн бүрэлдэхүүн алба хаагчдын хувийн бэлтгэл, ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлага, удирдлагын бичиг баримт хөтлөлт, гал түймэр унтраах үндсэн болон шуурхай албаны автомашинуудын техник хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээ, амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт зэрэг бэлтгэл бэлэн байдлыг шалган, заавар зөвлөмж өгч ажиллаж байна.

    
scroll to top