“ӨСВӨРИЙН АВРАГЧ” БҮЛГИЙН ГИШҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

IMG-2e1b317b7bde184650f92253733694e7-V.jpg

Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Сэлэнгэ нутгийн хөтөлбөр, аймгийн Улаан загалмайн хороотой хамтран Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1-6 дугаар сургууль болон “Спорт” сургууль, Шаамар, Жавхлант, Ерөө, Хүдэр, Орхон, Сант сум, Дулаанхаан, Бугант тосгоны “Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг “Аврагч мазаалай” сургалтын танхимд 2022 оны 11 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Сургалтыг нээж Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах үг хэлж, сурагчдад амжилт хүссэн юм.


Энэхүү сургалт жил бүр зохион байгуулагддаг бөгөөд сургалтын зорилго нь болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, осол, гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг “Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүдэд эзэмшүүлэх юм.


Тус сургалтаар гамшгаас урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг сурагчдад олгосон юм.
Мөн сурагчдын танхимын сургалтаар олж авсан мэдлэгийг бататгаж дадлага хийлгэсэн нь тус сургалтын онцлог давуу тал юм.

   
scroll to top