80 ЦЭГТ ҮЗЛЭГ ХИЙЖ, ЗӨВЛӨМЖ ӨГЧ АЖИЛЛАВ

FB_IMG_1668131944906.jpg

“Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний удирдамжийн хүрээнд Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги ДСЦТС ХК-ийн Хөтөл салбарын ажилтан, алба хаагч хамтран тус сумын 1, 2, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 80 гаруй айл өрхүүдэд үзлэг шалгалт зохион байгуулан ажиллав.


Тус үзлэгээр гал түймэр гарах эрсдэл бүхий 25 зөрчлийг илрүүлж, зөвлөмж, зөвлөгөө, мэдэгдэл өгч ажиллалаа.


Нийтлэг зөрчлүүдэд гэр байшингийн аюулгүй зай хэмжээ алдагдсан, эвдрэл гэмтэлтэй пийшин, зуух ашиглаж байгаа, ханан пийшин нь хөөлөх нүх байхгүй, яндангийн залгаа буруу, пийшин зуухны амны доор металл хуудас байршуулаагүй, үнс нурмаа ил задгай асгадаг, цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал алдагдсан, залгуур гэмтэлтэй, айл өрхийн оруулгын кабель шугамууд олон залгаатай, зориулалтын бус утсаар татсан, газраар болон хашаа дамнаж татсан зэрэг зөрчлүүд байна.


Иймд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
👉 Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,
👉Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,
👉Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,
👉Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,
👉Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,
👉Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
👉Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
👉Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,
👉Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

     
scroll to top