ТҮШИГ СУМЫН 200 ГАРУЙ СУРАГЧ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

FB_IMG_1667526970885.jpg

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ЗДТГ-тай хамтран гал түймэр болон газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн 200 гаруй сурагчдад өнөөдөр сургалт зохион байгууллаа.


Сургалтаар гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, гал унтраах багаж хэрэгсэл, гал гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, хаана хандах, аюулгүй замаар гэрээс гарах, 101 тусгай дугаарын утас руу хэзээ, хэрхэн залгаж болох, гал сөнөөгч мэргэжлийн талаар ярьж, ажлын онцлогийг таниулж, газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах зэрэг дадлуудыг олголоо.

      
scroll to top