1200 ЦЭГТ ҮЗЛЭГ ХИЙЖ, ЗӨВЛӨМЖ ӨГЧ АЖИЛЛАВ

received_646466950396024.jpeg

“Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний удирдамжийн хүрээнд Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, ДСЦТС ХК-ийн Сүхбаатар салбарын нийт 50 ажилтан, алба хаагч хамтран Сүхбаатар сумын 2, 4, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1200 гаруй айл өрхүүдэд 2020 оны 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд үзлэг шалгалт зохион байгуулан ажиллав.


Тус үзлэгээр гал түймэр гарах эрсдэл бүхий 150 зөрчлийг илрүүлж, зөвлөмж, зөвлөгөө, мэдэгдэл өгч ажиллав.

Нийтлэг зөрчлүүдэд гэр байшингийн аюулгүй зай хэмжээ алдагдсан, эвдрэл гэмтэлтэй пийшин, зуух ашиглаж байгаа, ханан пийшин нь хөөлөх нүх байхгүй, яндангийн залгаа буруу, пийшин зуухны амны доор металл хуудас байршуулаагүй, үнс нурмаа ил задгай асгадаг, цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал алдагдсан, залгуур гэмтэлтэй, айл өрхийн оруулгын кабель шугамууд олон залгаатай, зориулалтын бус утсаар татсан, газраар болон хашаа дамнаж татсан зэрэг зөрчлүүд байна.

     
scroll to top