СУРГАЛТ АРГА ЗҮЙН ТАНХИМЫН НЭЭЛТ БОЛЛОО

received_2292416590934030.jpeg

Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс “Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ Нэгдсэн Хөтөлбөр”-тэй хамтран Онцгой байдлын хэлтэст гамшгаас хамгаалах сургалт арга зүйн танхимыг байгууллаа.


Тус сургалт, арга зүйн танхимын нээлтийн үйл ажиллагаанд Мандал сумын Засаг дарга Б.Ганболд, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Ш.Одхүү, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ Нэгдсэн хөтөлбөрийн менежер В.Цэнджав, хөгжлийн чиглүүлэгч П.Нансалмаа, тус сумын ерөнхий боловсролын сургуулийн өсвөрийн аврагч бүлгийн гишүүд оролцлоо.

Тус сургалтын танхимаар дамжуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын оюутан, сурагч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагчдад болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт дадлагуудыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм.

     

scroll to top