ЦАЦРУУЛАГЧ САМБАР БАЙРШУУЛЛАА

IMG-524f56fc1ff7b78e10f1c2c644cc595d-V.jpg

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ нутгийн хөтөлбөртэй хамтран Онцгой байдлын газраас гол, усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн хэмжээнд томоохон гол, нуурын эрэг дагуу гол, усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна.

      

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top