ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

FB_IMG_1624271957617.jpg

Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсэж нэгдсэн тогтолцоонд шилжсэний 17 жилийн ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад төрийн одон, медаль болон аймгийн шагналыг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын газрын жагсаалын талбайд зохион байгуулагдлаа.

Шагналыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Онцгой байдлын газрын ахмадын холбооны дарга, бэлтгэл хурандаа М.Сүрэндондов, аймгийн прокурорын газар, Цагдаагийн газар, Хилийн 0243 дугаар анги, Шүүх шинжилгээний газар, Шүүх шинжилгээний алба, Хилийн 0101 дүгээр анги, УБТЗ-ын харьяа Сүхбаатар өртөө, Мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн албаны дарга, удирдлагууд гардуулан өглөө.

“Цэргийн гавьяаны одон”-оор Онцгой байдлын газрын бэлтгэл дэд хурандаа Д.Түвшинбаатар, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Ш.Одхүү,
“Алтан гадас одон”-оор ахмад ажилтан Д.Пүрэв, “Цэргийн хүндэт медаль”-аар бэлтгэл дэд хурандаа Ж.Жаргалсайхан, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч М.Ганбаатар, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Гантулга, “Шударга журам медаль”-аар Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Б.Нямдорж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”-ээр Орхонтуул сум дахь Улсын нөөцийн 18 дугаар цэгийн нярав С.Мөнхцэцэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахмад А.Бат-Эрдэнэ, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн жолооч Б.Ганжолоо, Эрэн хайх аврах ангийн Химичин аврагч З.Сансар, Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогч, ахмад А.Уянга, Засаг даргын “Жуух бичиг”-ээр Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн салааны захирагч, ахмад Ж.Энхсайхан, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Цэрэнболд, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Ганбат,
Мөн Цагдаагийн газар, Хилийн 0243 дугаар анги, Хилийн 0101 дүгээр анги, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мэргэжлийн хяналтын газар, УБТЗ-ын Сүхбаатар өртөө, Хилийн мэргэжлийн албаны бусад шагналуудаар алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Шагнал авсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье!

scroll to top