ШУУРХАЙ БҮЛГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХИЛИЙН БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Screenshot_20210523-185111_Viber.jpg


Монгол Улсын Шадар сайдын тушаалаар коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон нутагт ажиллах шуурхай бүлгийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймагт 2 дахь өдрөө ажиллаж байна. Шуурхай бүлгийн бүрэлдэхүүний ахлагчаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Г.Батмөнх, гишүүдэд Эрүүл мэндийн яамны лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга С.Жаргалсайхан, Хил хамгаалах ерөнхий газрын мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч, дэд хурандаа О.Бадмаа нар ажиллаж байна. Тус бүрэлдэхүүн 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр УОК-ын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Хот болон орон нутаг хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын хэрэгжилт, Алтанбулаг хилийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

scroll to top