БОРОО, НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

Screenshot_20210427-204109_Chrome.jpg

2021 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 1-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар, 3-ндговь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд нутгийн зүүн хагаст дулаарах боловч, 2-нд нутгийн баруун хагаст, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсчАлтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, Орхон, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө1-6градус дулаан байна.

Иймд иргэд та бүхэн цаг агаарын мэдээ мэдээллийг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг мөрдөж, хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр хол, ойрын замд зорчихгүй байх, малаа ойрын бэлчээрт хариулах эсвэл хотондоо байлгах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүье!

scroll to top