2 дугаар ээлжийн вакцины 1-р тунг иргэддээ хийх ажил эхэллээ

FB_IMG_1619915377301.jpg


5 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2 дугаар ээлжийн вакцины 1-р тунг иргэддээ хийх ажил эхэлнэ.
Эхний ээлжийн вакцины 2 дугаар тун, хоёр дахь ээлжийн вакцины 1 дүгээр тунд иргэдээ хамруулах ажлыг 17 сумын Онцгой комисс зохион байгуулна.
5-р сарын 2-ны өглөө 08:00 цагаас эхлэн аймгийн төв Сүхбаатар сумын нэр заасан цэгүүдэд 50 болон түүнээс дээш насны, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн иргэд Ковид-19-ийн 1-р тунгийн вакциндаа хамрагдана уу.
Аймгийн төвд татагдан ажиллаж байгаа сумдаас бусад сумдад вакцины 1-р тун хэвийн үргэлжлэх тул та бүхэн сум, тосгоны ЭМТ болон ОК-оос дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Сүхбаатар суманд Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн, Дулаанхаан, Жавхлант, Ерөө, Хүдэр, Хушаат сумдын ЭМТ-өөс томилогдсон баг ажиллана.
Сүхбаатар суманд ажиллах цэгүүд:
➡️1. 6-р сургууль /Нэгдсэн эмнэлгийн вакцинатор /
➡️2. 2-р сургууль /вакцинатор н.Ууганцэцэг/
➡️3. Сэлэнгийн долгио чуулга /Шаамар сумын ЭМТ-ийн вакцинатор/
➡️4. МСҮТ /Нэгдсэн эмнэлгийн вакцинатор /
➡️5. 4-р сургууль / Хушаат сумын ЭМТ-ийн вакцинатор /
➡️6. ХХҮГ /Ерөө сумын ЭМТ-ийн вакцинатор /
➡️7. Цагдаагийн газар / Жавхлант сумын вакцинатор /
➡️8. 5-р сургууль /аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн С.Азжаргал /
➡️9. 3-р сургууль / Дулаанхаан тосгоны ЭМТ-ийн вакцинатор /
➡️10. Спортын ордон /Хүдэр сумын ЭМТ-ийн вакцинатор /
➡️11. 0243-р анги /Алтанбулаг сумын ЭМТ-ийн вакцинатор /
➡️12. Төмөр замын клуб /вакцинатор н.Дэлгэрмаа /
Аймгийн Онцгой комиссоос ирэх 7 хоногт аймгийн хэмжээн дэх 18-49 насны иргэдээ 100 хувь 1-р тунгийн вакцинд хамруулах ажлыг зохион байгуулах тул иргэд заасан өдрүүдэд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа бариад дархлаажуулалтын вакциндаа хамрагдаарай.

scroll to top