ОРХОН-СЭЛЭНГИЙН БЭЛЧИР ОРЧМООР МӨСНИЙ ЗУЗААН 3-35 СМ БАЙНА

20210304_214155.jpg

2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч хошууч Т.Сүхбаатараар ахлуулсан 6 алба хаагч, 1 автомашинтай, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ажилтан усны ажиглагч Ц.Чулуунбат, усны инженер Б.Ууганбаярын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Орхон, Сэлэнгийн бэлчир”-ийн мөсний зузааны хэмжилт хийж ажиллалаа.
Орхон-Сэлэнгийн бэлчир орчмоор мөсний зузаан 3-35 см байна. Иймд иргэд та бүхэн цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, мал тууварлах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
scroll to top