“АХА”, “Олс таталт”-ын тэмцээн зохион байгуулагдлаа

IMG_8087-1-scaled.jpg

“Олон улсын иргэний хамгаалалтын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, 2021 оны сургуулийн жилийн сургалт, бэлтгэлийн чанар, үр дүнг сайжруулах зорилгоор алба хаагчдын дунд “АХА” тэмцээн, дасгал хөдөлгөөнөөр эрүүл мэндийг дэмжих, хамт олны уур амьсгалыг сайжруулах зорилгоор “Олс таталт”-ын тэмцээнүүдийг тус тус зохион байгууллаа. Тэмцээнийг Онцгой байдлын газар, хэлтэс, анги тус тусын анги байгууллага дээр нэгдсэн журмаар явууллаа. Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Галбадрах тэргүүн байр эзэлсэн алба хаагчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

scroll to top