СҮХБААТАР СУМААС ГАРЧ БАЙГАА ИРГЭД НЭВТРЭХ БИЧИГ БОЛОН АСУУМЖАА ШАЛГУУЛААД ШУУД ГАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

FB_IMG_1612686512593-3.jpg

Шаамар 6 постон дээр иргэдийн бөөгнөрөл үүссэнтэй холбогдуулан сумын Онцгой комиссоос тус сумаас гарах хөдөлгөөнийг уг постон дээр бүртгэхгүйгээр хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр тус сумаас гарч буй иргэдэд хүндрэл учруулахгүйгээр нэвтрэх зөвшөөрөл болон асуумжийн хуудсыг шалган зорчуулах юм.

Тус сум руу орох хөдөлгөөнийг бүртгэлжүүлж улаан бүсээс ирсэн иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч хариуг үндэслэн нэвтрүүлж байна.

Жич: Сэлэнгэ аймгийн бусад сумдын иргэд зөвшөөрлийн бичиг болон асуумжийн хуудастайгаар Сүхбаатар сум руу нэвтрэх тул иргэд та бүхэн харъяа сумынхаа Онцгой комиссоос зөвшөөрлийн хуудсыг асуумжийн хамт авч зорчино уу.

СҮХБААТАР СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

scroll to top