МОНГОЛ ГЭР- ГАЛЫН АЮУЛ

20210224_205252.jpg

Монгол гэрт гарч байгаа галын шалтгаануудыг ерөнхийд нь таван хэсэгт хувааж болох боловч урьдчилсан тоогоор 60 шахам шалтгаанаар гэр шатаж байна. Үүнд:

  1. Пийшин зуухнаас гал гарч байгаа шалтгаан

А/ Яндангийн залгаас дотроос нь үмхүүлж залгаснаас завсраар нь дөл харваж тоонын хүрээ буюу унины толгой орчмоос цооногдох

Б/ 2 багана болон унинуудыг холбож хэц татаж шатах материал тохосноос пийшин зуухан дээр унаж

В/ Пийшин зуух тэдгээрийг янданд шатах материал тулгаснаас үүнд: өрх янданд шүргэснээс

· Пийшин зуухыг модон шалан дээр хамгаалалтгүй барьсанаас
· Пийшин зууханд тулгаж буюу дээр нь нойтон түлээ хатааснаас
· Пийшин зууханд шатах шингэн хэрэглэж галласнаас
· Хуванцар эдлэлийг халуун пийшин зууханд хүргэснээс
· Хялбар шатах зүйлийг пийшин зууханд хайлуулснаас
· Яндан зуухны амнаас оч үсэрснээс
· Пийшин зуухны амнаас илүү гарсан урт мод түлснээс
· Пийшинг буруу барьсан буюу эвдрэл гэмтэлтэй зуухнаас
· Пийшин зуух, янданг удаан хугацаагаар хөөлөхгүй байх
· Пийшин зуухыг хэт халааснаас гэх мэтийн шалтгаанаас ихэвчлэн гарч байна.

  1. Ил задгай галаас үүсэх шалтгаан
    а/ Лаанаас, зулнаас, дэнгээс, хүжнээс, арцнаас

б/ Цогтой үнс нурамнаас

в/ Тамхи шүдэнзнээс

г/ Шатах шингэнийг болгоомжгүй хэрэглэснээс

д/ Ялаа, шумуул үргээх, мах утах зэргээр май тавихаас

  1. Цахилгаанаас гарч байгаа галын шалтгаан

а/ Олон янзын маркийн утсыг хольж хэрэглэснээс

б/ Гал хамгаалагчийг зохих тооцооноос хэтрүүлж тавьснаас

в/ Унтраалга, залгуур эвдрэл гэмтэлтэй хэрэглэснээс

г/ Шугамын утасны хөндлөн огтлол тохироогүй хэт ачаалал өгснөөс

д/ Цахилгаан утасны тусгаарлагч муудсанаас

е/ Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг техник аюулгүйн дүрмийн ёсоор ажиллуулж чадаагүйгээс

· Цахилгаан индүүг гал даах суурьгүй хэрэглэснээс
· Гэрлийн утсыг унь, тооно, өрхний толгойд хавчуулснаас
· Гэрлийн гаднаас орсон утсыг нэг шонгоос хэтэрхий олноор авч лентдэж хамгаалаагүйгээс
· Агаарын аянга цахилгаанаас
Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас гарч байгаа шалтгаан

· Орон доогуур орсон тоглоомоо эрж, лаа шүдэнз зурж цаас асааснаас орны буюу гэрийн хөшгинд гал авалцуулснаас
· Хүүхэд тамхи нууж татсанаас
· Шүдэнзээр тоглосноос
· Хүүхдээр пийшин зуух галлууснаас
· Хүүхэд пийшин зуухны галаар тоглосноос
· Балчир хүүхэд шатах материал дээр тавьсан индүүг саваагүйтэж залгаснаас
· Хүүхдийг хуванцар мэтийн хялбар авалцан асах шатах материалаар тоглуулах
5 .Бусад зүйл

· Санаатай галдах
· Гэрийн тэжээмэл амьтад нохой, муур, лаа, зул, дэнгийн тавиур татаж унагаснаас
· Зэргэлдээх гэр, байшингийн гал хээрийн түймэрт дайралдснаас
· Гэрийн шинэ бүрээс усанд норгож бариагүйгээс
· Тэсрэх дэлбэрэх зүйл спирт зэрэг түргэн шатах материалыг орон сууцанд хадгалснаас гэх мэт олон шалтгаанаас гал гарч байна.

scroll to top