САМАР ТҮҮХЭЭР ЯВСАН ИРГЭДИЙГ БУЦААЛАА

FB_IMG_1606344862305.jpg

Хүдэр суманд хуш модны самар түүхээр явсан иргэдийг харьяа орон нутаг руу нь буцаах шийдвэрийг АОК гаргаж 160 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, Сүхбаатар сум руу 30, Алтанбулаг сум руу 5, Зүүнбүрэн сум руу 28, Шаамар сум руу 3, Цагааннуур сум руу 36, Дулаахан тосгон руу 10, Жавхлант сум руу 13, Хушаат сум руу 15, Хүдэр сумруу 60 иргэнийг буцаасан байна.
Мандал сумаас гарах хяналтын цэгээр 6 чиглэлд Улаанбаатар хот руу 193 иргэн, 48 тээврийн хэрэгсэл, Орхон аймаг руу 8 иргэн, , Архангай аймаг руу 8 иргэн, Говь-Алтай аймаг руу 6 иргэн, Булган аймаг руу 4 иргэн, Хөвсгөл аймаг руу 13 иргэн, нийт 232 иргэдийг буцаасан байна.
Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор орох, гарах чиглэлд хөдөлгөөнгүй байна.

scroll to top