ХҮЙТНИЙ УЛИРЛЫН ХУВЦСАНД ШИЛЖЛЭЭ

IMG_4988.jpg

ОБЕГ-ын даргын тушаал,  хойд бүсийн төвийн захирагчийн тушаалыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдыг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүллээ.

Хүйтний улирлын хувцсанд шилжүүлсэнтэй холбогдуулан өнөөдөр Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын алба хаагчдын хувцасны үзлэгийг зохион байгууллаа.

Үзлэгээр алба хаагчдын дүрэмт хувцасны жигдрэлт, цэрэгжилтийг шалган, бэлтгэл бэлэн байдлыг хангуулав.

scroll to top