СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

IMG_4966.jpg

2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээнд нийт 7 баг өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Тэмцээний үйл ажиллагааг нээж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Энхбаатар, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Болорзул нар үг хэлж, тэмцээнд оролцох баг тамирчдад амжилт хүслээ. Тэмцээн гар бөмбөг, дартс, туухай өргөлт, ширээний теннис, сонс эргэлт гэсэн төрлүүдээр зохион байгуулагдлаа. Багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байранд хошууч А.Батмөнх ангийн захирагчтай Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн баг тамирчид, хоёрдугаар байранд хурандаа Д.Ганболд даргатай Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, тэргүүн байранд ахмад И.Балдандорж ангийн захирагчтай Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн баг тамирчид тэргүүлж өргөмжлөл, мөнгөн шагнал, шилжин явах цомын эзнээр шалгарлаа. Мөн гар бөмбөгийн шилдэг тоглогчоор Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч О.Отгон-Эрдэнэ шалгарч өргөмжлөл цомын эзэн боллоо. Тус тэмцээний төрөл тус бүрд тэргүүн байр эзэлсэн баг тамирчид бүсийн тэмцээнд явах эрхтэй болж байгаагаараа онцлог юм. Баг тамирчиддаа цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье!

scroll to top