“ГАЛ УНТРААХ АВТОМАШИНЫ ЖОЛООЧ НАРЫН АВТОМАШИН, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ АШИГЛАХ ЧАДАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

IMG_4659.jpg

“Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн гал түймэр унтраах тусгай зориулалтын үндсэн албаны автомашиныг ашиглах, ажиллуулах дадлага олгох, гал унтраах автомашины жолооч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан сургалт 2 өдөр зохион байгуулагдаж дууслаа.  Сургалтад хамрагдсан Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36, Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 61, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн механик жолооч, жолооч нарын нийт 27 алба хаагчдад Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Энхбаатар, газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Р.Мөнхбат, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ нар батламж гардуулснаар сургалтын үйл ажиллагаа өндөрлөлөө.

scroll to top