“ГАЛ УНТРААХ АВТОМАШИНЫ ЖОЛООЧ НАРЫН АВТОМАШИН, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ АШИГЛАХ ЧАДАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

IMG_4637-scaled.jpg

“Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн гал түймэр унтраах тусгай зориулалтын үндсэн албаны автомашиныг ашиглах, ажиллуулах дадлага олгох, гал унтраах автомашины жолооч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус сургалт 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09.00 цагт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын “Соёмбо” танхимд танхимын сургалтаар эхэлсэн бол өнөөдөр тусгай бэлтгэсэн талбай дээр дадлага сургуулийг явуулж байна. Тус сургалтад Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36, Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 61, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн механик жолооч, жолооч нарын нийт 27 алба хаагч хамрагдаж байна.

scroll to top