ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

20201013_165838.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх зорилготой “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг энэ жил дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийн удирдлага уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус өдрийн хүрээнд аймгийн Олон улсын худалдааны төвд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж нийт 8 төрлийн сэрэмжлүүлэг материалаас нийт 230 хүнд тараан, өрхийн гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, бэлэн байдлын төлөвлөгөө гаргах гарын авлагын тайлбарлан таниуллаа. Газар хөдлөлт, гал түймэр гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулж, “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын багцаар дадлага сургуулийг Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 65 сурагчдад зохион байгууллаа. Тэмцээнд түрүүлсэн 2 сурагчдыг гарын авлага материалаар урамшууллаа.

scroll to top