“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ЭНЭ ЖИЛ ДЭЛХИЙ НИЙТЭЭР “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

IMG_4443-1.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх зорилготой “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг энэ жил дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийн удирдлага уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус өдрийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын партизаны талбай дээр өдөрлөг зохион байгуулж, ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 1-5 дугаар ангийн 145 хүүхдэд гал түймэр, газар хөдлөлт гэсэн сэдвүүдээр сургалт зохиолоо. Тус сургуулийн цайны газарт Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөртэй хамтран галаар тоглох аюултай, тогонд цохиулах аюултай, гал гарсан бол яаралтай 101 дугаарт залга, эм тарианд хордох аюултай, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой 0 болгоё гэсэн 5 төрлийн хөргөгчний наалтыг өглөө. Өнөөдөр аймгийн Олон улсын худалдааны төвд өдөрлөгийн арга хэмжээ мөн “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын багцаар танхимын сургалт болон дадлага сургуулийг Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сурагчдад зохион байгуулна.

scroll to top