ГАЛ УНТРААХ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН 4 АВТОМАШИН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

IMG_4387.jpg

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нийлүүлэгдэж байгаа гал  түймэр унтраах, аврах  тусгай зориулалтын автомашиныг хүлээн авах ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Энхбаатар нар оролцсон юм.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангид галын үндсэн албаны 11 тонны автомашин, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангид тус тус 5 тонны үндсэн албаны автомашиныг аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил нар гардуулан өглөө.

Төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа гал түймэр, унтраах аврах зориулалтын эдгээр автомашинууд нь Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын хүнд нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулснаараа онцлог юм.

scroll to top