АХЛАХ АНГИЙН 80 СУРАГЧ МЭДЛЭГЭЭ СОРЬЛОО

20201008_144411.jpg

Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөртэй хамтран сургалт зохион байгууллаа. Зөөврийн сэрэмжлүүлгийн хөргөгчийг бэлтгэж аяллыг ерөнхий боловсролын 6 дугаар сургуулиас эхлүүлсэнтэй холбогдуулан тус сургуулийн ахлах ангийн 80 сурагчдад гал түймэр, газар хөдлөлт гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Зөөврийн сэрэмжлүүлгийн хөргөгчийг байрлуулсанаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх 8 төрлийн сэрэмжлүүлэг материалаас сурагч, багш, ажилчид авч унших боломжтой юм. Гамшгаас хамгаалах асуулт хариултын тэмцээн зохион байгуулж 12 дугаар ангийн н.Амин-Эрдэнэ түрүүлж ширээний сэрэмжлүүлгийн материалаар шагнагдлаа. Болзошгүй аюул, ослын үед гарын доорх материал ашиглан хэн ч, хаана ч хэрэглэх нэг удаагийн аяга хийх аргыг зааж өглөө.

scroll to top