ӨНДӨР УУЛАНД ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааны сургалт 2020 оны 09 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт байрлах Хонгор морьт 1-р багийн нутагт орших “Сайханы хөтөл”-д зохион байгуулагдлаа. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0243 дугаар анги, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газар хамтарсан дадлага сургуульд нийт 52 алба хаагч оролцлоо. Сургалтын хаалтын арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Энхбаатар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нар оролцож, алба хаагчдад сертификат гардуулан өглөө. Тус сургалтын зорилго нь эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, эмч, эмнэлгийн зааварлагч, жолооч, аврагч нарт ханан хад, асга өндөр уулархаг газар орон дээр эрэн хайх, аврах ажиллагааны үед нэрвэгдэгчид эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, нэрвэгдэгсдийг аюулгүй газар зөөвөрлөх ханан хаднаас нэрвэгдэгчийг буулгах дадлага сургуулийг бодит байдал дээр зохион байгуулж гамшиг ослын голомтод ажиллах чадварыг дээшлүүлэх, албан хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл болон бэлтгэл бэлэн байдлыг хангах аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй ажиллах дадлага олгоход оршино.

scroll to top