ӨНДӨР УУЛАНД ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааны сургалт танхимын сургалтаар эхэллээ. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газартай хамтарсан дадлага сургуульд нийт 52 алба хаагч оролцож байна. Тус сургалтын зорилго нь эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, эмч, эмнэлгийн зааварлагч, жолооч, аврагч нарт ханан хад, асга өндөр уулархаг газар орон дээр эрэн хайх, аврах ажиллагааны үед нэрвэгдэгчид эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, нэрвэгдэгсдийг аюулгүй газар зөөвөрлөх ханан хаднаас нэрвэгдэгчийг буулгах дадлага сургуулийг бодит байдал дээр зохион байгуулж гамшиг ослын голомтод ажиллах чадварыг дээшлүүлэх, албан хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл болон бэлтгэл бэлэн байдлыг хангах аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй ажиллах дадлага олгоход оршино. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 29-ны өдрийн 18 цаг хүртэл Сүхбаатар сумын нутагт байрлах Хонгор морьт 1-р багийн нутагт орших “Сайханы хөтөл” гэдэг газар зохион байгуулагдана.

scroll to top