АЛБА ХААГЧИД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДЛАА

108996824_2728908570721911_5975665585184052436_n.jpg

Тарваган тахал  өвчин нь мэрэгч амьтдаас хүнд халддаг Зоонозын халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгч өвчилдөг.

Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана. Манай орны 17 аймаг 137 сум тарваган тахлын байгалын голомттой.

Иргэд голомттой бүс нутгаас тарвага ангаж зөөвөрлөж байгаа учраас голомтгүй газар байхгүй гэдгийг ЗӨСҮТ-с мэдээллэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн ЗӨСТ-тэй хамтран Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 40, 61 дүгээр ангийн албан хаагчдад “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар сургалт зохион байгуулж тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ДАРХЛААЖУУЛАЛТАД алба хаагчдыг хамрууллаа.

scroll to top