Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт шагналын хур буулаа.

049-scaled.jpg

Монгол Улсад тулгар төр байгуулагдсаны 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын  99 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр Сүхбаатар сум дахь Эрэн хайх, аврах ангийн жолооч-холбоочин, ахлах ахлагч Ч.Буман-Эрдэнэ, “Онц гал сөнөөгч тэмдэг”-ээр Онцгой байдлын газрын шуурхай албаны жолооч, ахлах ахлагч Я.Оргил, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны дэд хурандаа цолоор Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ш.Одхүү, ахмад цолоор Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын ерөнхий газрын жуух бичгээр Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Даваасүрэн, аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Санчир, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын албаны төлөө 1 дүгээр зэргийн тэмдэгээр Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Г.Энхтүвшин, Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдэгээр Сүхбаатар сум дахь Эрэн хайх, аврах ангийн аврагч-усчин, ахлах ахлагч Ц.Батболд, аврагч-химичин, ахлах ахлагч З.Сансар, Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдэгээр Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч гал сөнөөгч,  ахлах ахлагч Л.Ууганбаяр, ахлах ахлагч Б.Нарандэлгэр, ахлах ахлагч Д.Батсайхан, ахлах ахлагч Э.Санчир, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар хугацааны ахлах ахлагч цолоор Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч Ц.Мөнхцоож, ахлагч Б.Батсуурь нар тус тус шагнагдлаа.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас нийт алба хаагч нартаа Монгол Улсад тулгар төр байгуулагдсаны 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын  99 жилийн ойн баярын мэндийг  хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

scroll to top