Сэрэмжлүүлэг мэдээ

20160802_163517111.jpg

Сэлэнгэ аймгийн нутагт урсах Ерөө голын усны түвшин өмнөх өдрөөс 51-60 см-ээр нэмэгдэн үерийн байдалд шилжсэн тул тус голын сав газраар нутаглах ард иргэд, аж ахуй нэгж, аялаж зугаалж яваа иргэд та бүхнийг үер усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

-Гол усны түвшин нэмэгдэж, үерийн байдалтай байгаа тул гармаар зорчихгүй, зориулалтын гарцтай газраар зорчих,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Хөдөө хээр амарч зугаалахаар явахдаа бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top