Галын автомашиныг усаар хангах зориулалттай галын далд усны цэгт /гидрант/ хяналт шалгалт хийлээ

83458159_2665323890422778_491169389835900299_n.jpg

Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Хот, суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, тогтоомж, галын аюулгүй байдалтай холбоотой стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, аймгийн хэмжээнд галын далд усны цэг /гидрант/-ийн нэгдсэн судалгааг гаргах, хаягжуулах, байнгын хэвийн ажиллагааг хангуулах, гарсан гал түймрийг богино хугацаанд, хохирол багатай унтраахад ажиллагааг хангуулах, галын далд усны цэг /гидрант/-ийг байршлыг тодорхойлох зорилгын хүрээнд хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.

Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн салаан захирагч ахмад Б.Нямдорж, ахмад Д.Алтансүх, дэслэгч Б.Амартүвшин, ахлах ахлагч Н.Бат-Очир, ахлагч Ц.Бямбадорж нар Урсгал ус ХХК-н цэвэр усны техникч А.Мөнх-Эрдэнэ, слесирь Цэрэнбат нартай хамтарч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын галын далд усны цэг / Гидрант/ усан хангамжийн сугалгааг гарган хаягжуулаж кординат буюу 3 үг хаягийн тогтоов. Нийт 27 гидрат шалгав. Үүний 17 гидрант хэвийн ажиллагаатай. 10 гидрант ашиглах боломжгүй байна

scroll to top